Үүсгэн байгуулагч

 

61237533_2951599374865060_4396777416987508736_n.jpg

      Арслангийн Мэргэн: Олон улсын хэмжээний спортын мастер, хоккейн хүүхдийн багш дасгалжуулагч, Монгол улсын биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, АНУ-д бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна

  • 2021-с IIHF Олон Улсын Хоккейн Холбооны Зөвлөх,
  • 2012- с Mонголын хоккейн холбооны удирдах зөвлөл, 
  • 2013-с Монголын хоккейн холбоо Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,
  • 2018- 2019 ОХУ-Н КХЛ-н мэргэжлийн хоккейн ЦСКА багт Монголоос анх удаа туслах дасгалжуулагчаар бэлтгэгдсэн
  • 2016-с Монголын Олимпын хорооны гишүүн, 
  • 2013-с Мэргэн Хоккейн Академийн Үүсгэн байгуулагч, дасгалжуулагч, 
  • 2018- с Нүхт Cпорт Cургалтын төвийн Үүсгэн байгуулагч, Тэргүүн.
  • ОУХХ-с ДАШТ-ний Хүрэл медаль, ААШТ-ний хошой аварга

 

Бидний тухай 

 

Мэргэн Хоккейн Академи нь 2011 оноос үндэс суурь нь тавигдсан. Өдгөө манай академийн харъяанд насанд хүрэгчдийн “Тэнгэрийн жалам хар”, хүүхдийн “Хөх чоно” клуб (14-17нас), “Бамбарууш” (8-13 нас), “Дэгдээхэй” (6-8нас), “Ангаахай” (анхлан суралцагч), “Мобиком”, “Орос 3-р сургууль” зэрэг багууд харъяалагддаг. 

Манай академид ийт 200 орчим өсвөрийн тамирчи4200 мкв талбай бүхий байгууламжид жилийн дөрвөн улирлын турш бэлтгэл сургуулилтаа тогтмол хийсээр байна. 

Бидний зорилго

Хоккейн спортоор дамжуулан хувь хүний болон багаар ажиллах чадварыг хөгжүүлж, тэсвэр тэвчээртэй, эрүүл чийрэг, сахилга баттай аав ээж, найз нөхдөө хайрлах, эх оронч Зөв-Монгол иргэнийг бэлтгэхэд зорин ажиллаж байна.

 

 

 4553.JPG