Монгол Улсаа төлөөлөн Мэргэн Хоккейн Академийн "Бамбарууш баг" оролцож алтан медаль авлаа

ОХУ-ын Дорнод бүсийн "Золотая Нерпа" олон улсын тэмцээнд нийт найман багийн 200 орчим өсвөрийн тамирчин өрсөлдөж, U12 насны ангиллын АШТ-ээс Монгол Улсын "Мэргэн" хоккейн академийн "Бамбаруушууд" баг алтан медаль хүртлээ.

Тэмцээнд Монголын Бамбаруушууд баг, Эрхүү мужийн Юность, Забайкалск хотын Байкал баг, Байгалийн хязгаарын Чита хотын 1 ба 2 дугаар багууд, ОХУ, Улаан-Үүд хотын "IceBars", Буриадын Кабанск аймгийн "Сарман" баг, Эрхүү мужийн "РСШОР" хүүхдийн спортын сургуулийн багууд оролцов.

Монголын "Бамбаруушууд" баг нийт таван тоглолт хийснээс нэг тэнцэж, дөрвөн удаа хожил авч аваргын алтан цомыг хүртлээ.

 

Share on Facebook Share on Twitter Share on Pinterest