Америк, Канад улсын мэргэжлийн хоккейн найзууд маань ирж "Нөхөрсөг" тоглолт хийлээ.

Америк Канад улсын мэргэжлийн хоккейн найзууд маань манай эх оронд зочлон ирж 4 хоногийн турш "Мобиком корпораци"-ын нэрэмжит нөхөрсөг "Friendship" тоглолтыг зохион байгуулж академиас "Хөх Чоно" багийн хүүхдүүд оролцож тоглолт хийсэн нь бидний хувьд арвин их туршлага боллоо.
Манай хоккейн сургуулийн үйл ажиллагааг дэмжиж хоккейн хувцас xэрэгсэл хандивласанд талархснаа илэрхийлье. Хүүхдүүд маань олон шинэ найзуудтай болж Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр Канад улсын баг тамирчид 2:1 харьцаагаар хожлоо.
Хоккейг байнга дэмжиж бидэнтэй хамт байдаг "Монгол базальт"ХК, "Мобиком корпораци", "АПУ"ХК, "СҮҮ" ХК компаниуддаа талархснаа илэрхийлье.
Share on Facebook Share on Twitter Share on Pinterest