Бид дахин шинээр 50 гаруй хүүхдүүдийг нэмэлт элсэлтээр бүртгэж авлаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр шинээр элсэлт авч 50 гаруй хүүхдүүд бэлтгэдээ орлоо. Энэ өдрүүдэд өмнөх бүртгэлүүдээс илүү олон охид ирж сургалтад бүртгүүлжээ. Дэлхий нийтээрээ эмэгтэй хоккейг хөгжүүлэх, тэгш байдлыг олгох өдөрлөгтэй таарч байгаа нь эцэг эх, хүүхдүүдэд маань маш сонирхолтой сайхан болж өнгөрлөө. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүдийг биеийн тамир, спортоор хичээллүүлж, эрүүл чийрэг байлгахыг зорьж байгаа Мобиком, Монгол Базалт, Апу дэйри, Cool Air, Нухт спорт центр, Мэргэн хоккейн акдеми. Бүгдэд нь баярлалаа